Pricelles- One day

 Зохиолын нэр:Pricelles 


Бүлэг: 1 


Бүлгийн нэр: One day. 


Зохиолч : Нинарөү


                                     ^^~ 


Рика түнэр харанхуй анир чимээгүйд олзлогдсон бяцхан бялзуухай мэт Азүра д хавчигдана. 


Хувцас нь цус болжээ шөнөжин л юм болсон бололтой. 


Рика гийн нүд хавдаж зовхи нь харалсан байна. 


Магадгүй шөнөжин уйлсан байх. 


Аманд нь даавуу чихээд өөр нэгэн даавуугаар чанга гэгч нь дарж боожээ. 


Магадгүй тэр өчигдөр хашхирч чангаар уйлж Азүраг уурлуулсан биз. 


Хоёр чихнээс нь цус урсана. 


Азүра түүнд дахин нэг бэлэг өгсөн юм шиг. 


Азүра Рикагийн хоёр чихийг нь цоолжээ. 


Хэд давтаж цоолсныг хэн мэдлээ шалаар дүүрэн цусанд будагдсан хадаас байх. 


Рика гийн чихэнд улаан очир алмааз алтаар хийгдсэн чамин ээмэг зүүлгэж ээ. 


Алт аминд хүрнэ эрдэнийн чулуу хүйтэн аурагаараа түүнийг хучина. 


Бодох төдийд л хүнд санагдаж байлаа. 


Рика д одоо хөдлөх ч чадал байхгүй байна. 


Тэр үнэхээр хүнд шөнийг өнгөрүүлжээ. 


Харин Азүра өөрийгөө бага ч болов зугаацуулаад авч чадсан бололтой нүүрэндээ инээд тодруулан бах нь ханасан царай гарган Рикагийн өмнө суун улаан дарс шимнэ. 


Энэ бол сэтгэл нь дээд зэргээр хангагдсаны шинж. 


Одоогоор Рикад хамаагүй хүрч хүссэн бүхнээ хийж болохгүй хүсээгүй байхад үхчихвэл яана?

Азүра туйлын их ганцаардаж шаналах болно. 


Энэ бүхний дараа цэвэрлэгээний ажил хийх нь хамгийн бохир ч түүний өвдөлт мэдэрч буй царайг харах хамгийн зугаатай нь. 


Пянз хөгжим эгшиглүүлж цусаар будагдсан хуримын даашинз Рикад өмсүүлэн бүжихийг хүснэ. 


Тэр одоо ярьж чадахааргүй байгаа. 


Гэхдээ миний гарын аясаар хөдлөнө. 


Тэгсэн ч хурим мэтийн гунигтай зүйлийг дараа болсон нь дээр байх. 


Азүра Рикаг бөх гэгч нь гинжилсэн байна. 


Рикагийн гинжнүүдийг нэг нэгээр нь суллана. 


Цусыг нь боогоод гинжилчихжээ. 


Рика амь тавьж байсан байв.

" Одоо чи үхэхгүй ээ ~ " 


Азүра Рикаг мөстэй хүйтэн усанд оруулна. 


Рика бие ээ мэдрэхгүй байлаа. 


Мөстэй хүйтэн ус мэдээ алдуулна. 


Одоо түүнд зовиурлаж буй хэсэг гэж үгүй. 


Яадаж л ярих тэнхээтэй болов. 


Гэсэн ч ярьж болохгүй. 


Азүра гийн дургуйг хөдөлгөж болохгүй. 


Тэр намайг алахгүйгээр залгиж үхүүлэлгүйгээр алж аймшигтай болзоонд орой болгон явах болно. 


Чимээгүй байгаарай дуу гаргаж болохгүй шүү !

Тэвчээрэй өвдөнө шүү~ 

Өнөө шөнө нэг зугаацацгаая үзэсгэлэн минь~

Чи намайг жаргалтай болгож байна.

Бүлээхэн цус чинь гар, дотор биеийг минь дулаацуулж.

Урсах нулимс чинь миний сэтгэлийн цэцгийг усалж,

Аврал өршөөл эрсэн нүд чинь намайг догдлуулан баярлуулж байна.

Зүрхийг минь гунигтай харцаараа эзэмдэж.

Гал нь бөхсөн ч дэргэд минь байх чи~. 


Рика хүйтэн мөсөн дунд унтаад өгчээ.  


Хүйтнийг ч мэдрэхгүй байлаа. 


Ганц мэдэрч чадаж буй зүйл нь гэвэл амар амаглан байв. 


Үнэхээр тайван.

Ухаан нь балартаж нүд нь анилдана.

" Сайхан амраарай бялзуухай минь бөх гэгч нь унтаад ав хоёулаа орой ажилтай шүү дээ~" 


Азүра Рикаг унтуулаад хүйтэн уснаас гарган биеийг нь цэвэрлэнэ. 


Рика үнэхээр л туйлын үзэсгэлэнтэй нэгэн мөн байна. 


Азүра хацрыг нь илбэн орон дээр хэвтүүлнэ. 


Жаахан өхөөрдөм өрөвдөлтэй бяцхан бялзуухай. 


Хот даяар Рикаг болон гэр бүлийг нь хайна. 


Нэг шөнийн дотор бүгд үхчихсэн нүдээ ухуулчихсан амь үгүй харц үгүй үхдэлүүд. 


Тэр дундаас Рика л ганцаар байгаагүй. 


Тэр нь Рикаг амьд гэдгийг батлана. 


Хэн ч түүнийг олохгүй түүнийг авахгүй. 


Олж ч чадахгүй авч ч чадахгүй. 


Чимээ анир үгүй өөрийнх нь гараар хөдлөх хүүхэлдэйг хүн авчихвал хайран. 


Рика хичээж буй дүр зураглал толгойд нь орж ирэх бүрт түүнийг явуулахыг үл хүснэ. 


Гэхдээ энэ жоохон хүүхэд нэг л өдөр Азүра гийн толгойг залгина. 


Тэр хүртэл л чамайг өвдөлтөөр хайрлая бялзуухай минь. 


                                            ~ 𝑁𝑖𝑛𝑎𝑟𝑜𝑢~


Өмнөх бүлэг

Comments